Ажиа гэгээний
“Буман Бурхадын Тєгс Баясгалант Хийд” дээр
Мoнгoлчуудад зориулан буяны хурал хурна
11 сарын 2, Ням гариг,
Оройн 6 цагт
Хаяг: 610 16th
Street, Oakland downtown
Хурал хурах шалтгаан:
Монголчуудаас Ажиа гэгээнээр ном айлдуулах хvсэлт олон ирдэг учраас гэгээнийг
Энэтхэгт удаан хугацаагаар явахаас нь ємнє хурал хуруулж, аз хийморио даатгах
гэсэн юм. Та бvхэн єргєнєєр хvрэлцэн ирж, оролцоно уу.
Унших номын хураангуй тайлбар
Алс хол яваа Монголчууддаа аз хийморьтой байх болтугай гэж хийморийн сан
тавина; аж амьдралаа дээшлvvлж, олз омог олон, эд лонжид хураах болтугай
хэмээн даллага авна; хvний нутагт яваа улсад гай барцад, євчин зовлон бvv
тохиoлдоосоо хэмээн хvсэж, бурханд даатгах сахиусын номнууд айлдана; ард
vлдсэн аав ээж, ах дvv, тєрєл тєрєгсєд, авгай хvvхдvvд амар жимэр сууж, саад
тотгоргvй учран золгох болтугай хэмээн ерєєлийн ном айлдана.
Хурлын vеэр мєрдєх журам
Хуралд хоцрoлгvй 6 цаг гэхэд ирсэн байхыг хичээнгvйлэн хvсэж байна. Хvрэлцэн
ирсэн хvнээс 5$ хураамж авч, гэгээнийг дагалдан ном унших Кэнчэн Ринбvvчий,
бусад 3 шавьд нь хурсан мєнгийг хувааж єргєл барина. Ажиа гэгээнд єєрсдєє
мєргєєд, адис аван єргєл барина биз ээ. Хvvхдvvдээс хураамж авахгvй. Хадаггvй
хvмvvст vvдэн дээр хадаг зарах болно. Тvvнээс орсон орлогийг хийдийн vйл
ажиллагаанд хандивлана. Гэгээн хадгийг адислаад, буцаагаад єєрт тань барих
болно. Адислуулах бунд хорол, бурхан сахиус байваас аваад очоорой.
Санасан бvхэн тань сэтгэлчлэн бvтэж, сайн vйл дэлгэрэх болтугай.
Ум амаглан байх болтугай.
Хийдийн зєвлєлийн
гишvvн
|
|