Ажиа гэгээний Жагарт
зорчсон тэмдэглэл

 

Гэгээнтэн бурханы орон Жагарт хоёр сар илїї хугацаагаар морилоод ирлээ. Монгол заншлаар явсан хїний їгийг сонсдог жамтай тул Энэтхэгт зорчсон сонинг нь уншигч авхай нарт хїргэе.


Сэра хийдэд жатав тавих ёс

Би шавь нарынхаа хамт ємнєд Энэтхэг орлоо. Учир нь ємнєд Энэтхэгт бурхан шашны гурван том хийд сїїлийн хагас зуун жилд баригдсан. Уг хийдїїдийг Гандан, Дрэпїнг, Сэра гэж Тївдэд байдаг эх хийдїїдтэй нь адилаар ингэж нэрлэнэ. Эдгээр хийдїїдийн тїїхийг товч хэлбэл урьд цагаас Тївдэд Гандан, Дрэпїнг, Сэраг барьсан билээ. Гандан хийдийг анх Богд Зонхава бїтээжээ. Далай Богд Энэтхэгт морилож саатсан цагаас бурханы шашны олон мянган лам нар Богдыг даган Жагарт очиж Гандан хийдийг босгосон юм. Ийнхїї Дрэпїнг, Сэра хийдїїд дараалан Энэтхэгт баригдсан.

Кїмбїм. Кїмбїм хийд нь бурханы мєргєлийн зургаан том тєвийн нэг бєгєєд Богд Зонхава гэгээний єлгий нутаг Хєх нуурт байна. Монголоор Гїнбэн болно.

Эдгээр хийдїїд дотроос Сэра хийд єргєжин тэлж их томорчээ. Сэрад 4,400 хавьцаа лам хувраг шавилан сууж бурханы ном їзэж байна. Бидний лам нарт ийм ёс бий. Зууд явлаа гэхэд очоод єєрийнхєє хийдийн хурал номонд оролцох учиртай. Лам болгон єєр єєрийн хуралтай. Хурал нь дотроо жавзун, гоман гэж хоёр янз байна. Жавзун, гоман гэсэн хоёр дацан нь одоогийн их сургуулийн хоёр танхимтай адил гэж ойлговол зохино. Кїмбїмээр жишээ татан тайлбар хэлье. Кїмбїм хийд нь дотроо 4 хуралтай. Эдгээр хурлуудад “доo” буюу сударын бясалгал їздэг чойрын дацан, судас барин эм найруулдаг мамбын дацан, одон зурхайгаар орчлонг шинждэг дїйнхорын дацан, “тантра” буюу увдисын бясалгал хийдэг нууц тарнийн дацан орно. Дацангуудад сууж ном їзээд улам мэргэшин гэвш болтлоо явахад цанидын дацанд ном сурах хэрэгтэй. Цанид дацан нь сурах арга барилаараа жавзун, гоман гэдэг хоёр ёс жаягт хуваагдана. Тэгэхээр жавзун гоман хоёр дацан єєр єєрийн дэчатай байна. Дэча нь шавь сурагчид болно. Гэхдээ аль аль дацан нь єєрийн горим заншилтай ч ерєнхийдєє бол Зонхава багшийн ёсыг дагана.


Ринбїїчий Бодигаяад

Гоманд ном їздэг лам хуваргууд Дрэпїнг хийдэд явах ёстой. Харин жавзунд ном їздэг хуврагууд Сэра хийдэд суудаг учиртай. Би жавзунд номонд явдаг болохоор Сэрад анхлан саатсан юм. Миний дээд дїрїїдээс жавзун ёсыг сахиж ирсэн болохоор Сэра хийдэд очиж хурал номонд нь оролцсон. Сэра хийдийн дээд лам нар 20 орчим гэвш гэгээчїїс тосохоор машинаар 4-5 цаг явж Банглорт ирээд намайг хїлээж байлаа. Энэ нь их хїндэтгэл їзїїлсэн хэрэг. Тэдэнтэй Сэра хийдэд ирэхэд жатав тавих ёс хийн бусад лам нар угтлаа. Жатав бол ємнєєс нь угтаж золгож аваад хэсэг саатуулаад хоол унд барина. Жаахан яваад дахиад саатуулаад идээ будаа болно. Ингэж 3 удаа хїлээж авдаг ёстой.

Гандан. 1409 онд Жэ римбїїчий Богд Зонхава Лхасын зїїн урд 45 км зайнд барьсан хийд. Тївд дэх хамгийн анхны шарын шашны Гэлїгва ёсны хийд. Энэтхэгийн Мундгод гэдэг газар дахин босгосон.


Aлтан ширээт ламтай

Сэрад олон мянган лам нартай цуг хуралд оролцож алтан ширээт (хамба) ламын засаж єгсєн тусгай сэнтийд гарч ном хамтдаа айлдсан юм. Дараа нь лам хуврагуудад нэг бїрчлэн жїд (гарын бэлэг) бариад манз идїїлсэн. Нэг ламд 50 рїпийн жїд барьсан. Сэра хийдээсээ холгїй байдаг Сэражи ба Сэрамэ гээд хоёр дацан байна. Би Сэражид очоод бас номонд суугаад хуврагуудад нь єргєл барив. Сэра-жи дацан бол гурван мянга орчим ламтай юм билээ. Сэражигээс жаахан цааш яваад Самтан-камцэн (Зуугийн замд Самтан-гансар гэдэг том нуруу бий) дацан байна. Энэ хийдэд Амдо, Кїмбїмээс ирсэн лам нар их суудаг. Хувраг бїрт манзны дараа 100 рїпийн жїд барьсан. Самтан-камцэн дацанд Халхын Зая Бандид гэгээн саатаж байна. Зая Бандид 30 орчим насны залуу гэгээн, Кїмбїмд, Зууд, Жагарт морилоод Далай багшаас сахил аваад гэгээнд тодорсон юм. Зая Бандид гэгээнтэй тэнд золголоо.


Монгол лам нартай

Дрэпїнг. 1416 онд баригдсан хийд. Лхасаас баруунтаа 8 км зайнд Гамбо Yцэ уулын євєрт оршино. Монгол дуудлага нь Брайван. Ємнєд Энэтхэгийн Каматака мужид дахин босгосон.

Сэра хийдэд саатсаны дараа Дрэпїнг хийдэд хїрсэн. Дрэпїнг гурван мянга орчим лам хуврагтай. Эртний уламжлал ёсоор Дрэпїнг хийдийн гоман дацанд Монголчууд суудаг юм. Гоманд 85 орчим Монгол лам нар ном їзэж байна. Энэ хийдийн Монгол лам нар Монгол улс, Євєр Монгол, Буриад, Тува, Халимаг таван улсаас иржээ. Монгол лам нарын ихэнх нь гоман дацанд байдаг ч, Сэра хийдэд бас бий. Монгол лам нартай бїгдтэй нь уулзаад, ном айлдаж, яриа їїсгэж, хамтдаа манз идээд, тэдэнд жїд барин их сайхан танилцсан.

Сэра. 1419 онд Жамьян Чожэ Сакя Ешэ єєрийн багш Жэ Ринбїїчийгийн хїсэлтээр босгосон хийд. Далай Ламын Потола-гийн ордноос 3 км зайтай оршино. Энэ хийдийг ємнєд Энэтхэгийн Масорэ-д дахин босгосон.

Дрэпїнгээсээ цааш яваад Гандан хийдэд очив. Ганданд хоёр мянга илїї лам байна. Гандан хийдэд Далай Богд ном айлдаж тэнд арван хэд хоносон. Дрэпїнг хїрсэн гэж тїрїїн хэлсэн шїї дээ. Далай багшид хэд хэд бараалхаад, Далай багшаас Монголчуудад зориулсан мєнгєний тухай захиаг єргєєд зургийн їзэсгэлэн гаргасан тухай давхар айлдсан. Далай багш мєн их баяртай байна лээ.

Зуу. Тївдийн нийслэл Лхас байдаг хэсгийг Монголчууд Зуу гэж нэрлэдэг. Зуу-Ринбочэн, Зуу-Ринмочэ гэдэг хоёр шїтээнд очиж мєргєхєє “Зууд мєргєлєє” гэнэ. Их шїтээнийг нь Их Зуу, Бага шїтээнийг нь Бага Зуу хэмээнэ.


Эларoгийн агуйд

Гандан хийдээс Ажинда Эларoд очсон. Ажинда Эларo нь хоёр єєр газар бєгєєд Жагарын орны дунд хавьд нь байна. Энд 2000 гаруй жилийн ємнє бурханы шашин их дэлгэрч байсан газар юм. Их том агуйнууд байна. Тэр агуй дотор сийлсэн зурсан их сайхан бурхантай юм билээ. Ажиндад байдаг агуй нь нилээд эвдэрчээ. Харин Эларoгийн агуй хоёр мянган жил болсон гэхэд их сайхнаараа байна. Дотор нь суврага, ханан дээр зурсан сийлсэн олон бурхад байна. Хоёр мянган жил болсон гэхэд чамлалтгїй их юм їлджээ. Зарим нь жаахан муудаж гэхдээ суврага нь гэхэд одоогийн байгаа сувраганаас бараг ялгагдах юм алга. Хїн гар хїрч засаж сэлбэсэн юм байхгїй. Урьдад яаж бїтээсэн тэр хэвээрээ л байна.


Халх Жавзундамбатай

Ажинда Эларoгooс цааш явж Бодигаяад хїрсэн. Бодигаяа нь бурхан багшийн тодорсон газар буюу бурхан багштай холбоотой дєрвєн их газрын нэг болно. Бурханы ном айлдсан газрыг Бранасан гэнэ. Бурхан таалал болсон газрыг Замчиг буюу самгардаар Кушинагара гэнэ. Энэ гурван газар нь Жагарт байдаг ба би энэ удаад бїгдэд нь хїрсэн юм. Харин бурхан багш тєрсєн газар нь Балбад Лїмбїний гэж байна. Лїмбїнийд би бїр ємнє хїрж байсан юм. Бодигаяад бурханы суварга їзэж олон лам нартай уулзаад, бурхан багшийн тодорсон модны дэргэдэх газар нь очлоо. Модыг нь хєрєєдєж аваад Шри-Ланк руу явчихсан. Харин Шри-Ланк дахь модны мєчрєєс ургасан моднууд нь одоо байдаг юм. Тэр модны дэргэд бурхан багш завилан сууж бясалгал їйлдээд хїний амьдралаас бурхан болж тодорсон билээ.


Mанз, жїд барив

Тэндээсээ гарч Бранасанд очсон. Бурхан багшийн номын хїрд эргїїлсэн газрыг сонирхоод сїм хийдийг їзлээ. Галинда гэдэг газар хїрлээ. Бурханы шашин дэлгэрч байх олон мянган жилийн ємнє тэр цагт Жагар, Бирмад хоёр том хийд байлаа. Жагарт байдгийг нь Галинда гэх бєгєєд тїїнд нэг тїмэн лам шавилан сууж байсан юм гэнэ билээ. Одоо бол тэр их хийдийн туурь нь їлдсэн газар юм.

Дарамсала. Далайн тївшинээс 5,200 мeтрийн єндєрт орших Хималайн хормой Кангра хєндийд байдаг Энэтхэг дэх Тївдийн дїрвэгсдийн хот. 14-р дїрийн Далай Ламын ордон энд байрлана.

Далай багшийн ордон байдаг Дарамсалад хїрлээ. Тэнд дїрвэж очсон олон тївдїїд байна. Тэнд гурав хоног саатахдаа Богдод дахиж бараалхаад, суурьшсан Тївдїїдийн эмнэлэг сургууль дїрвэгсдийн засгийн газраар нь орлоо. Эндээс хєдєлж Нью Дeлид орсон. Дeлигээр явж хїн хартай уулзаад Таж Махалыг очиж їзсэн. Дeли хавьд лалын шашинтан суурьшаад бурханы шашнаас бол хэрэм цайз л їлдсэн байна.


Зая Бандид (зїїн гарт) гэгээнтэй

Бодигаяад буцаж ирээд, Далай багшийн айлтгалыг хїлээлээ. Гэвч Далай багшийн бие чилээрхэж ном айлдаж чадахгїй болсон. Энэ хугацаандаа олон хамба лам нар гэгээчїїс, Зонхава гэгээний ээжийн дїр Шинса Ринбїїчий, Халх Жавзундамбатай уулзаж золгосон. Ийм сайхан аялал бурханы орноор хийгээд ирлээ.

2002 оны 3 сарын 10